Закамень аймгийн 90 жилийн ойд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг, ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн хооронд хил залгаа, хөршийн харилцаатай, элгэн садан ахан дүүс олон байдаг билээ. Жил бүр уламжлал ёсоор үндэсний баяр наадам, “Сур харбаан”-ы баярт харилцан төлөөлөгч солилцож оролцуулан хил залгаа ард түмний уламжлалт “Эв модны наадам” хийдэг.
Энэ жилийн “Сур харбаан”-ы баяраар Закамень аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиоллоо. Энэ баярт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуунаар ахлуулсан аймгийн төлөөлөгчид оролцоод ирлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Ш.Болдбаатар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, аймгийн Хилийн цэргийн 0286 дугаар отрядын дарга, хурандаа Н.Жаргалсайхан, Сэлэнгэ сумын ЗДТГ-ын дарга Ц.Ууганбаярын хүмүүс багтсан байна.

М.Батжаргал