“Уран өд” дугуйлангийн 60 жилийн ой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-24 17:38:03
Булган /МОНЦАМЭ/Булган аймагт эдүүгээгээс 60 жилийн өмнө хүүхдийн яруу найргийн “Уран өд” дугуйланг Монгол Улсын гавьяат багш Д.Мандахсан санаачлан байгуулсан түүхтэй.
            -“Уран өд” дугуйлангийн 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ эх үрсийн баярын өдөр болно. “Уран өд”-ийнхөн сэдэвт тус дугуйлангийн үе үеийн шавь нарын уран бүтээлийн үзэсгэлэн гаргана. Мөн ойд зориулсан “Дурсамж” яруу найраг, уран бүтээлийн цэнгүүн хийнэ гэж аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Б.Мөнхбаатар ярилаа.
Булган нутгаас төрсөн үе үеийн зохиолчид энэ дугуйлангийн босгоор алхаж алдарт хүрсэн байдаг юм. Ойн арга хэмжээнд Д.Мандахсан багштайгаа үе үеийн шавь нар нь оролцох юм байна.
М.Батжаргал
相关新闻