“Бүжгийн урлагийн гайхамшиг” наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-22 16:55:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд “Бүжгийн урлагийн гайхамшиг” монгол бүжгийн  урлагийн наадмыг Хишиг-Өндөр сумын Мэдээлэл соёлын төвөөс анх удаа санаачлан  зохион байгуулжээ.
Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумын 95 авьяастан оролцсон байна. Хамтлаг бүжгийн төрлийн бага, дунд, ахлах ангийн ангилалд Хутаг-Өндөр сумын “Язгуур-2” хамтлаг, Бүрэгхангай сумын бүжгийн хамтлаг, Хишиг-Өндөр сумын “Хөх монгол” хамтлаг түрүүллээ.
Гоцлол бүжгийн төрөлд гурван насны ангиллаар өрсөлдснөөс Хутаг-Өндөр сумын Г.Гэрэлт-Ирээдүй, Хишиг-Өндөр сумын О.Бат-Орших, М.Золзаяа нар шалгарлаа.
Сэлэнгэ сумын “ Сондор” хамтлаг,  мөн сумын Б. Амарбат, Хутаг-Өндөр сумын Г.Ангараг, Бүрэгхангай сумын Э.Маралмаа нар ирээдүйтэй хамтлаг, бүжигчин болсон байна.
М.Батжаргал
相关新闻