Ойрын өдрүүдэд хүчтэй шуурга шуурах төлөвтэй байгааг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд бүх нутгаар шуурганы хүч их байх тул болзошгүй эрсдлээс болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн ОБГ-аас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж анхаарууллаа.
2017 оны 5-р сарын 11-нээс 14-ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 11-ний өдөр нутгийн хагаст, 12-ны өдөр говь талын нутгаар зарим үед 18-20 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Иймээс хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байдаг тул өнжмөл өвсийг шатаах, ил гал гаргах зэрэг осолтой үйлдлүүдийг хийхгүй байхыг зөвлөж байна.

Ч.Отгонцэцэг