СЭЛЭНГЭ: Уурхайн ажилтнуудыг сүрьеэгийн эрт илрүүлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-28 11:25:55

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх нь”, “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Энэ удаа Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тусламж үйлчилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Хаалганаас-Хаалганд” сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас зохион байгууллаа.

 

Дээрх сүрьеэгийн эрт илрүүлгийн баг энэ сарын 3-4, мөн 17-18-ны өдрүүдэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол уурхайд хоёр удаа ажиллаж, хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн дижитал рентген төхөөрөмж ашиглан нийт 1500 гаруй уурхайн албан хаагч, ажилчдыг үзлэг, оношилгоонд хамруулсан байна.


Үзлэгийн үр дүнд сүрьеэгийн нэг тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд шилжүүлсэн байна. 

 

相关新闻