СЭЛЭНГЭ: Ойн түймэр бүртгэгдсэн газар хөвч, тайга учраас унтраахад цаг хугацаа шаардаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ойн түймэр бүртгэгдсэн газар нь хөвч,
тайга учраас хөвд, унианги, хүлэр, язмаг ихтэй байгаа нь унтраахад цаг хугацаа
шаардаж байна хэмээн Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой
байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяр ярьж байна.
Тус аймгийн Мандал сумын Чинчулуут уул, Охид хүүхэд уул, Ерөө сумын Баавгай уулын урд ам, Гуртын
уул, Хазан царам гэдэг газар гарсан 5 ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 агаарын хөлгөөр алба
хаагчдыг тээвэрлэн хүргэж байна.
Түймриийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газар, Уул
уурхайн аврах 09 дүгээр анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 54
алба хаагчийг өнөөдөр хүргэх
ажиллагааг зохион байгууллаа.