СЭЛЭНГЭ: Ойн түймэрт нэмэлтээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг нисдэг тэргээр голомтод хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-23 12:42:00

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт гарсан ойн түймэрт нэмэлтээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хуваарилан, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр голомтод хүргэж байна.

 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн Өлөнтийн ам гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан ойн түймрийн голомтод УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт Онцгой байдлын албаны 18 алба хаагч нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр очжээ.

 

Мөн сумын Баянцагаан 2 дугаар баг Ард түмний ам гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан ойн түймрийн голомтод нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Сүхбаатар аймгийн ОБГ-ын алба хаагчид эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч хөдөлгөөн үйлдээд байна.

 

Түүнчлэн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг Шоргоолжийн өндөр гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч хөдөлгөөн үйлдлээ.

 

Ташрамд, тус хамт олон 4 дэх удаагаа Сэлэнгэ аймагт гарсан түймэрт үүрэг гүйцэтгэхээр ирээд байгаа юм.

 

相关新闻