СЭЛЭНГЭ: Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-27 11:19:35

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр Хэрийн гол гэдэг газарт энэ сарын 21-ний өдрийн 15:40 цагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн хүн хүч, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг Буурлын даваа гэдэг газар 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

相关新闻