СЭЛЭНГЭ: Салхины хурд зарим үед 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
нутгаар маргааш өдөртөө салхи секундэд
8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Мөн 28-нд нийт нутгаар бороо, хүчтэй салхи, шороон шуурга
шуурч эрс сэрүүнэ. 28-наас
29-нд шилжих шөнө зарим
сумын нутгаар хур тунадас, уулаараа цас орж, нийт нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус
хүрч цочир хүйтэрнэ.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар солигдмол үүлтэй. Бороо
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд
16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +9+14 градус,
өдөртөө +30+35 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч
шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +12+14 градус, өдөртөө +31+33
градус дулаан байна.
5
дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын
урьдчилсан мэдээгээр 28-нд
ихэнх сумын нутгаар, 29-нд зарим сумын нутгаар хур тунадас орно. Бусад
хугацаанд бороо орохгүй.
Салхи
ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 28-нд баруун хойноос секундэд
8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө +1+6 градус, өдөртөө +14+19 градус дулаан байна.