СЭЛЭНГЭ: Дизель түлшний үнэ буурч, бензиний үнэ нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-28 11:12:36

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар дизель түлш, махны үнэ буурч, бензиний үнэ нэмэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдаж буй сүү, махны үнэ дахин буурчээ.

 

Өнөөдрийн байдлаар өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн мах 17000-16500, ямааны мах 11500-11000, сүү 3300-3000, элсэн чихэр 3900-3867, дизель түлш 3230-3030 төгрөг болж буурсан байна.

 

Харин А-80 бензин 2480-2680, А-92 бензин 2500-2700 төгрөг болж нэмэгджээ.

 

Алтан тариан 1-р гурил 2300 (кг), цагаан будаа 3750 (кг), хонины мах 14000 (кг) төгрөг буюу үнэ тогтвортой байна.

 

相关新闻