СЭЛЭНГЭ: БНХАУ-ын Харбин хоттой дэд бүтэц, ХАА, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажиллана
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг БНХАУ-ын Харбин хоттой дэд бүтэц, ХАА, эрүүл мэнд, боловсролын
чиглэлээр хамтран ажиллаж байна.
Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын баг өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотод ажлын айлчлал хийгээд
ирлээ.
Аймгийн даргын гадаад айлчлалын үр
дүнд тус
хотын Хонггуан зуухны үйлдвэртэй хамтран Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгоны дулаан хангамжийг шат
дараатайгаар шийдвэрлэхээр болсон байна.
Мөн
тус хотын их дээд сургуулиудад нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, БНХАУ-ын
Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургах ажлуудыг хэрэгжүүлэхээр болж байна.
Мөн
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Нутгийн оюутан" хөтөлбөрийн БНХАУ-ын Харбин хотын их, дээд сургуулиудад
инженер, техникийн мэргэжлээр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар
оюутан залуусыг сургах ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.
Ингэснээр "Нутгийн оюутан" хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн оюутнууд БНСУ, ОХУ, БНХАУ-д
хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломж бүрдээд байгаа юм.
Цаашид аймгийн удирдлагын багаас гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж бусад өндөр хөгжилтэй улс орнуудад залуусаа боловсрол эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж байна.