Экологийн бүс нутгийн үнэлгээ газар нутгийг тусгай хамгаалалтад авах үндэслэл болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор, нууруудын хөндийн байгаль экологид судалгааны ажил хийхээр Монгол Улсын Засгийн Газрын тогтоол хүсэлтийн дагуу Дэ Нэйче Косеванчи /The Nature Conservansy/ байгууллагын судлаачтай хамтарч, Олон улсын аргачлалаар Монгол орны Экологийн бүс нутгийн үнэлгээ судалгааны ажил хийсэн талаар ШУА-ийн Газарзүйн хүрээлэн судлаач эрдэмтэн Б.Оюунгэрэл Ховд аймгийн байгаль орчны байгууллагууд, орон нутгийн шийдвэр гаргагч нартай уулзалт хийлээ.
ШУА-ийн Газарзүйн хүрээлэн судлаач эрдэмтэн Б.Оюунгэрэл “Монголчууд эрт дээр үеэс газар нутгаа Алтай, Хангай, Тал хээр, Говь цөл хэмээн ангилан ялгадаг байсан нь өнөөгийн ойлголтоор экологийн бүс нутаг юм. Экологийн Бүс нутгийн үнэлгээ нь тухайн бүс нутаг дахь байгалийн өвөрмөц тогтоц,үзэсгэлэнт газрууд, тэнд тархсан ургамл амьтан, байгалийн дагалт баялаг болон ашигт малтмал, хот суурин, нүүдлийн мал аж ахуй зэрэг газар ашиглалтын төрлүүдийг газрын зурагт давхцуулан буулгаж үнэлгээ өгөн хамгаалах шаардлагатай болон зохистой ашиглах газар нутгийг сонгон тогтоох үйл ажиллагааг хэлдэг. Экологийн бүс нутгийн үнэлгээгээр экологийн чухал ач холбогдолтой, зайлшгүй хамгаалах шаардлагатай газар нутгийг тодорхойлж тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулдаг” гэж хэллээ.
Энэхүү Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хамгаалалтад авах үндэслэл боловсруулахад зөвлөмж болгон ашиглах, уул уурхайн нөлөөллийг бууруулах, гадаргын усны нөөцийг хамгаалах зэрэгт ашиглах давуу талтай гэдгийг уулзалтын үеэр судлаач Б.Оюунгэрэл танилцууллаа.
Экологийн бүс нутгийн үнэлгээний арга ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан байдаг аж.
Судлаачдын хэлж байгаагаар одоогийн байдлаар Монгол Алтайн нуруу, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндийн экологийн бүс нутагт 5 207 656 га талбай бүхий 28 улсын тусгай хамгаалалттай газар нутаг байна. Эдгээр нь нийт экологийн бүс нутгийнхаа 19 хувь нь болж байгаа юм.
Мөн 3 729 651 га талбай бүхий 130 орон нутгийн тусгай хамгаалаттай газар нутаг байгаагаас 109 нь Говь-Алтай аймагт экологийн чухал ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар нутаг байна.
Дэ Нэйче Косеванчи /The Nature Conservansy/ байгууллага БОАЖЯ, Газрын харилцаа, Геодези, Зурагзүйн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр/UNDP/-тэй хамтран Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийн экологийн бүс нутагт үнэлгээ хийж гүйцэтгэжээ.
Энэ судалгааны үр дүнд биологийн олон янз байдлын чухал амьдрах орчин, экологийн нарийн тогтолцоо, үйл явцыг тэтгэж чадах томоохон ландштафтын цөм болсон зайлшгүй хамгаалбал зохих 8 449 402,17 га талбай бүхий 42 нэгж газрыг тогтоожээ. Эдгээр нь Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийн экологийн бүс нутгийн 31 хувийг хамарчээ.

А.Бямбасүрэн