”Үндэсний бичиг-Бидний бахархал” монгол бичгийн уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган сумын засаг даргын нэрэмжит “Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт монгол бичгийн уралдааныг зохион байгуулна.
Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн монгол бичгийн мэдлэг чадварыг сорих, түүний хэрэглээг нэмэгдүүлэхэд зорилготой тэмцээнд Булган сумын багийн иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан алба хаагчид оролцох юм.
Монгол бичгийн тэмцээнд оролцогчид мэндчилгээ, монгол бичгээр унших, бичих, монгол бичгийн цахим бичвэр, нэр үг болон үйл үгийн нөхцөлүүдийг таних, “Булган хангай” дууны үгийг монгол бичгээр бичих гэсэн төрлөөр өрсөлдөх аж.
Жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт тохиодог Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтаж энэ арга хэмжээг зохион байгуулж, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, зааж өвлүүлэх ажил хийж байна.

М.Батжаргал