Нөөцийн мах борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 23:24:30
Булган /МОНЦАМЭ/ Булган суманд хүн амын хүнсний гол хэрэгцээний нэг махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн мах борлуулж  эхлээд байна. Нийтдээ 18 тонн махыг  нөөцөөс худалдаалах юм байна.
 -Хаврын улиралд төв суурин газар махны нийлүүлэлт хомсдож, үнэ нь нэмэгддэг. Тиймээс иргэдийн амьжиргааны түвшинд дэм үзүүлэхээр нөөцийн махыг хямд үнээр, багийн иргэдийн саналын дагуу суурьшлын байдлыг харгалзан 7 дэлгүүрээр борлуулж байна. Үхрийн мах 12,3, хонины мах 5,7 тонныг худалдаална гэж Булган сумын ЗДТГ-ын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн Хоролын Азжаргал ярьлаа.
Нөөцийн үхрийн махыг нэг кг-ыг нь 5750, хониныхыг 5200 төгрөгөөр тус тус борлуулж байгаа нь зах зээлээс 1250-1800 төгрөгөөр хямд байгаа юм. Булган сумын “Баясуулагч” хүнсний зах дээр үхэр, хонины цул мах нэг кг нь 7000, хонины ястай мах 6000 төгрөг байна.
М.Батжаргал
相关新闻