Олон хотын тэмцээнийг 40 дэх жилдээ зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 07-09-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн олон хотын тэмцээн боллоо.
Тэмцээнд ОХУ-ын Буриад Улс, Монгол Улсын 5 аймаг, 20 байгууллагын 433 тамирчин, эмэгтэй 7, эрэгтэй 13 жинд хурд хүч, уран мэхээ уралдуулан өрсөлдлөө. Ингээд гурван өдрийн турш үргэлжилсэн олон хотын тэмцээний эмэгтэйчүүдийн 40 кг жинд Ганцэцэг /Дархан хасу/, 45 кг-д Намуунзаяа /Налайх/, 50кг-д Отгонжаргал /Жэнко клуб/, 55 кг-д Мөнхгэрэл /Жэнко клуб/, 60 кг-д Энхцэцэг /Голомт цогцолбор/, 65кг-д Анударь /Налайх/, 70кг-д Түмэнхүслэн /Жэнко клуб/. Эрэгтэйчүүдийн 27кг жинд Эрдэнэ-Очир /Дорноговь аймаг/, 30кг-д Анх-Эрдэнэ /Налайх/, 34кг-д Цэрэндаваа /Налайх/, 38кг-д Баярсайхан /Голомт цогцолбор/, 42кг-д Эрдэнэ-Очир /Орхон аймаг/, 46кг-д Дөлөө /Алдар спорт хороо/, 50кг-д Төгсжаргал /Дархан хасу/, 54кг-д Наранхүү /Дархан хасу/, 58кг жинд Буд /73-р сургууль/, 63кг-д Алтанбаяр /Сэлэнгэ/, 69кг-д Цэрэн-Очир /Дархан хасу/, 76кг-д Энх-Оргил /Дархан хасу/, 85кг-д Бат-Дархан /Дархан хасу/ нар аваргын алтан медаль хүртлээ. Багийн дүнгээр н.Бат-Дархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүлж, н.Зоригтбаатар дасгалжуулагчтай Дорноговь, н.Батмөнх дасгалжуулагчтай Голомт цогцолбор багууд удааллаа.
40 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн тэмцээнд гавъяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Хосбаяр, гавъяат тамирчин А.Энхээ нар хүрэлцэн ирж, олон улсын 12 шүүгч шүүн явуулсан нь энэ жилийн тэмцээний чансааг тодотгосон байна. Эдгээр шүүгчдийн дотор Олон Улсын хүндэт шүүгч н.Дашням гуай байв.
Ч.Отгонцэцэг