Мандал өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн удирлага "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн нэгэнд Дашчойнхорлин хийдэд мандал өргөлөө.
-Ард иргэдийнхээ амар амгалан, ган зудгүй, гачлан зовлонгүй байхыг ерөөж мандал өргөдөг. Аймгийн удирдлага бурхан багшийн зарлиг, тааллын шүтээнийг барьж байгаад бурхандаа даатгаж байгаа зан үйл гэж Дашчойнхорлин хийдийн хамба Ш.Мөнхжаргал ярьлаа.
Энэ зан үйлийг сүүлийн 10 гаруй жил хийж байгаа юм.
Мөн шинийн 16-нд хошуу ноёны ерөөл уншуулдаг заншилтай болоод байгаа юм.
М.Батжаргал