Тамгын Газрын дарга нар батлан хамгаалах бодлогод суралцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Цэргийн штаб Засаг Даргын захирамжийн дагуу Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг явуулж байна. Энэ ажлын төгсгөлд 17 сумын ЗДТГ-ын дарга нарт Орон нутгийн хамгаалалтанд чиглэсэн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт мэргэжил, арга зүйн сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан хэрэгжүүлэх, нууц хадгалалт хамгаалалтын журмыг сахиулах, цэргийн тоо бүртгэлийг хөтлөх, дайчилгааны даалгаваржилт, улсыг дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, биелүүлэх зэрэг үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэж байв.
Тус сургалтын хүрээнд Дэд хурандаа Б.Ганхуяг сумуудаас цэргийн шинэчилсэн бүртгэлийн мэдээ авч, зааварчилгаа өгч, сургалтын зорилго, Монгол Улсын Батлан хамгаалах багц хуулиуд, түүнд орсон зарчмын өөрчлөлтүүд, Орон нутгийн хамгаалалтын тухай ерөнхий ойлголт, аюулгүй байдлыг хангахад орон нутаг дахь тусгайлсан чиг үүрэг оролцоо, харилцан ажиллагаа, орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах онцлогын талаар хэлэлцэж мэдээлэл хийлээ.
Сургалтын үр дүнд Орон нутгийн хамгаалалтанд ахиц дэвшил гарч бэхжих ба албан байгууллагууд Орон нутгийн хамгаалалтанд ямар үүрэгтэй оролцох бэ? гэдгээ нарийвчлан мэдэж авах ач холбогдолтой.
Түүнчлэн сургалт үргэлжилж өдөр дайчилгааны даалгаваржилтыг хангах, хүн, техник оногдуулан данслах, Төрийн нууцын аюулгүй байдал, ангийн байнгын байрлалтай танилцах, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн зааланд нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм.
Сургалтын үеэр батлан хамгаалах бодлогыг орон нутаг, ард иргэдэд сурталчилан таниулах, хэрэгжүүлэх ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан Дарви сумын ЗДТГ-ын дарга н.Мөнхжаргалыг аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
А.Бямбасүрэн