Сонгуулийн салбар хороодынхныг сургалтад хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-07 15:01:29

АН намын даргаа сонгох санал хураалтыг энэ сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.

Одоогийн байдлаар аймаг, сумдын сонгуулийн салбар хороонд ажиллах гишүүдийг сургалтад хамруулж байна. Өчигдөр гэхэд Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж, 15 сумын 85 гишүүнийг хамруулжээ.

Ардчилсан намын даргын сонгуулийн хороо нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Харин аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороо тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

Б.Туул

相关新闻