“Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудад техникийн засвар үйлчилгээгээ бүрэн дуусгахыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-20 15:37:08

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. 


2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, сэлбэг, хэрэгсэл худалдан авах, дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөцийг татан авах, “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр төлбөртэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг хангах, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхийг даалгав.


Мөн стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах, Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа. 



相关新闻