Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.
Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай болон Донорын тухай хуулийн төсөл багтжээ.
Ч.Ариунболд