"Цаст алтайн жинчин" компани малчдад өвс хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-06 11:00:18

Ховд аймгийн   баруун гурван сум Үенч, Алтай, Булган сумдад цас их орсноос болж, малчид цагаан зудын байдалд орсон нь анхаарлын төвд байсаар байна.

Тэгээд ч улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах хандивын аяныг ХХААХҮЯ-аас санаачилан зохион байгуулж, манай аймаг  хандивын аянд нэгдэж өвөлжилт хүндэрсэн   гурван сумдад тусламж үзүүлсээр байна.

Тун саяхан  Цаст-Алтайн жинчид ХХК-ны тээвэрчид “Нэг иргэн-нэг боодол өвс” уриад дор нэгдэн өвөлжилт хүндэрсэн Булган суманд 750 боодол өвс хандивлан, өөрийн унаагаар хүргэж  өгсөн байна.

Ийнхүү малчдад чин сэтгэлийн тусламж үзүүлж байгаа Цаст-Алтайн жинчид ХХК-ны ажилчид, тээвэрчдэд аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх Булган сумын малчид, Ховдчуудынхаа өмнөөс талархал илэрхийллээ.

Ховд аймгийн хувьд өнөтэй өвөл болж байгаа хэдий ч  зарим сумдын нутгаар цас орохгүй байгаа учир хараар өвөлжиж мал амны усгүй болж харын зуд болж байна гэж зарим хашир малчид хэлж байна.

А.Бямбасүрэн

相关新闻