"Хараацай" хамтлаг чуулга болон өргөжлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хүүхдийн дуу бүжгийн "Хараацай" хамтлаг нь "Хараацай" чуулга болон өргөжлөө. Тус чуулгыхан Хангал сумын Хялганат тосгонд байрладаг бөгөөд чуулга болгон өргөмжилсөн батламжийг Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газар гардуулж өглөө.
Анх 2001онд Х.Оюунчимэг багшаар удирдуулан, 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө үе үеийн 700 гаруй хүүхдийн авьяасыг хөгжүүлсэн чуулга болжээ. "Хараацай" чуулга 2012 оноос морин хуур, үндэсний хөгжим, найрал дууны хамтлагтай байсан бол, 2016 оноос цахилгаан хөгжмийн хамтлагуудтай болж, хамрагдах сурагчдын цар хүрээ өргөжиж байгаа тул ийнхүү "Хараацай" чуулга болгон батламжиллаа.
Мөн энэ үеэр “Хараацай” чуулгын багш Ж.Халхад “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг олголоо.
П.Батням