Хүүхэд хамгааллын тухай хуулинд өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хуулинд зарим өөрчлөлт орохоор болсон байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хүүхэд хамгааллын тухай хуульд тусламж, үйлчилгээ авах хүүхдийн 170 мянган төгрөгийн зардлыг салбарын сайдын багцад тусгасан байсан. Хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа энэхүү зардлын асуудал аль салбарын сайдын багцад тусгахыг нь тодорхой байлгахгүй бол, төсөв, хөрөнгөний асуудлыг нь шийдэх эзэнгүй орхигдуулах вий гэдэгт анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хуулийн төслийн ажлын хэсэгт салбарын төлөөлөл байхгүй байж болохгүй гээд яамны төлөөллийг ажлын хэсэгт оруулах горимын санал орууллаа. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болов.
Б.Туул