УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаан товын дагуу Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад тодорхой нэмэлтүүд оруулжээ. Гэтэл хуулийн хэрэглэх хүрээ буюу үйлчлэх харилцааг нарийвчлан зохицуулаагүй, хуулийг хэрэглэгч, олон нийтэд ойлгомжтой байлгахад шаардлагатай зарим нэр томьёог тодорхойлоогүй, гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг солилцох, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох зэрэг Венийн конвенцид тусгагдсан олон улсын гэрээг байгуулах арга, хэлбэрүүдийг бүрэн тусгаагүй, олон улсын гэрээг үйлдэх хэл, орчуулга хийх, орчуулгыг хянан баталгаажуулах байгууллагыг тодорхойлоогүй, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, заавал соёрхон батлах гэрээний хүрээг дахин тодорхойлох шаардлагатай, олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг боловсруулах байгууллагуудын чиг үүрэг тодорхой бус зэрэг олон хүндрэл байгаа аж.
Б.Туул