Зудтай сумдад туслах аян өрнөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЦас зудын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдын өрх, иргэдэд туслах аян өрнөж эхэллээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, Улаан загалмайн хорооноос санаачлан “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа" хүмүүнлэгийн аяныг Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэдийг хамруулан энэ сарын 21-ний өдрөөс эхлүүлээд байна.
Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх уг аянд зарим албан байгууллагууд нэгдэж тусламж эхлээд байна.О.Тунгалаг эрхлэгчтэй Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон малчдын амьдралд хэрэгцээтэй лаа, чүдэнз, хувцас хунар, элгэвч нэмнээ зэрэг 12 нэр төрлийн 1.2 сая төгрөгний эд зүйлсийн хандивыг ажлын хэсэгт гардуулан өгөөд байна.
А.Бямбасүрэн