Засгийн газрын хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-23 15:13:24

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн хуралдаанаар ирэх баасан гарагийг амралтын өдөр болгон шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон.

УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчлаад буй. Өнөө жилийн хувьд Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байна.

Тиймээс энэ сарын 25-ны баасан гарагийг ажлын өдөрт шилжүүлэн, бүх нийтээр амрах эсэх тухай асуудлыг шийдэхээр болжээ. Нийт хэлэлцэх асуудлын хувьд 13 асуудал байгаа бол танилцуулах 5 асуудал тусгагдсан. Харин хуралдааны төгсгөлд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.

Б.Туул

相关新闻