Сэлэнгэ аймаг малаа эрүүлжүүлэхэд онцгой анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг сүүлийн 20-иод жилд малын халдварт, гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ нь малаа вакцинжуулах, угаалга сайн хийх ажлыг цаг тухайд нь сайн хийж ирсний үр дүн гэнэ.
Энэ онд тус аймагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 735.5 мянган толгой мал, амьтан, паразиттах өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээнд нийт 1246.3 мянган толгой мал, амьтан хамрагдана. Өнөөдрийн байдлаар 715.3 мянган толгой мал, амьтан буюу 97.3 хувь, паразиттах өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 2672.1 мянган толгой мал, амьтан хамрагдаад байгаа аж.
Мөн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд 35.7 мянган толгой мал хамрагдахаас 29966 мянган толгой мал, амьтан хамрагджээ. Түүнчлэн малын ариутгал халдваргүйжүүлэлтийг 6484.4 мянган м2 талбайд хийгээд байна. Мөн бруцеллёзын дархлаажуулалтын ажлыг ч аймгийн хэмжээнд сайн гүйцэтгэж байгаа нь малаа эрүүл байлгах үндсэн нөхцөлийг хангаж байгааг харуулж байгаа юм.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг