СЭЛЭНГЭ: Нэгдүгээр сарыг төлөвлөлтийн сар болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын ИТХ-аас энэ сарыг “Шинэ хөгжил, шинэ ирээдүй” уриатай, “Төлөвлөлтийн сар” болгон зарлаж, бүтэн жилийн турш хийж хэрэгжүүлэх ажлуудаа үндсэн зургаан чиглэлд боловсруулж бэлэн болгохоор төлөвлөжээ. Үүнд:
-Сүхбаатар хотын “Хот хөгжлийн
ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах.
-Сүхбаатар хотын “Ирээдүйн чиг
хандлага” аль чиглэлд төвлөрөх
-“Мэргэн нуур” эко системийн
судалгаа дүгнэлт гаргаж ажиллах
-“Go Selenge” event зохион
байгуулах
-Төр болон хувийн хэвшлийн
уялдаа холбоо /албан байгууллага, иргэн, аж ахуйн нэгж/-г сайжруулж, хамтын
ажиллагааны бодлого боловсруулах
-Бусад (цаг үеийн ажил) гэсэн зургаан
чиглэлд 2025 оны ажлаа сар бүрээр нь нарийвчилж төлөвлөгөө гаргахаар нэгдүгээр
сарыг ийнхүү “Төлөвлөлтийн сар” болгон зарлажээ.
Ингэж шинээр боловсруулан гаргаж,
зөв төлөвлөлт хийсний үр дүнд Сүхбаатар хотын ирээдүйн хөгжил тодорхойлогдоно хэмээн
сумын удирдлагууд үзэж байна.