БАЯНХОНГОР: Д.Мөнхсайханыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад уламжлахаар тогтов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-23 15:09:07

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг ажиллуулахаар сонголоо.


Д.Мөнхсайхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд ийнхүү улираан томилж ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувь санал нэгдэн, Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжлахаар тогтов.


Овог нэр: Долгорсүрэн овогтой Мөнхсайхан
Төрсөн он: 1977 он
Боловсрол, мэргэжил:
1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль
1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага

2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.


Ажлын туршлага:
2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч
2003-2005 онд "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал
2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал
2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирал
2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга

相关新闻