БАЯНХОНГОР: Аянга цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлвөөр ойрын өдрүүдэд зарим газраар бороотой, зарим хэсэгт аянга цахилгаантай аадар бороотой байхыг мэдээллээ.
Тодруулбал, Энэ сарын 30-нд хангай, говь, хээр талын нутгийн зарим газраар түр зуурын аадар бороо орно. Наймдугаар сарын нэгэнд хангай, хээр талын нутгийн зарим газраар, 2-нд говийн нутгийн зарим газраар бороо, аянга цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Энэ хугацаанд нийт нутгаар 6-11м/с.
Агаарын температур, хангайн уулархаг нутгаар шөнөдөө +7 +12 градус, өдөртөө +23 +28 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +12 +17 градус, өдөртөө +25 +30 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +19 +24 градус, өдөртөө +31 +36 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +25 +30 градус, өдөртөө +37 +42 градус дулаан байна.