БАЯНХОНГОР: Ариутгал, халдваргүйтгэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-21 15:17:58

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн хэмжээнд хүчтэй аадар бороо орсны улмаас үер усны аюулт үзэгдэл болсонтой холбогдуулан халдварт өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгалын баг Зэвсэгт хүчний 339 анги, Шаргалжуут 9 баг, Есөн эрдэнэ худалдааны төв, Доод зах түүхий эд, Доод зах хүнсний худалдааны төв зэрэг үерийн усаар бохирлогдсон 32,600 мкв талбайд халдваргүйтгэл хийжээ.


Цаашид Баянхонгор аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг тус албанаас сануулж байна.


Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээлэл, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа зохион байгуулалттай байж, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байхыг зөвлөв.


Мөн хийлдэг гудас, тоглоомоор тоглохгүй байх, голын эрэг, татам гуу жалга, үерийн буулттай газар зусах, отоглохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаагүй гүүр, гарам, гарцаар газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.

相关新闻