Компаниудын удирдлагуудад үнэт цаасны журмыг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, сурталчлах зорилгоор энэ сарын 5-6-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар болжээ.
Сургалтад Хувьцаат компани, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаасны компаниудын холбогдох мэргэжилтнүүд оролцох юм байна. Тодруулбал “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Б.Заяа