ОХУ-ын Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-20 15:57:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов нар хэлэлцээр хийлээ.


ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, манай улс санхүүгийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гээд төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюуны технологи нэвтрүүлэх зэрэг харилцан хамтран ажиллахыг чухалчиллаа.


Сангийн сайд Б.Жавхлан, тус улсын хиймэл оюун зэрэг технологийн дэвшлийг ашиглан төсөв боловсруулах туршлага солилцох, санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.


Сангийн яамны мэдээлснээр хоёр тал дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулснаас гадна Сангийн сайд нар, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн байна.


Нэн тэргүүнд худалдааг нэмэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ. Мөн хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвийн талаар санал солилцжээ.



相关新闻