Нэг ажиллагчид ногдох ДНБ 6.2 сая төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны 3 дугаар улиралд 6.2 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 252.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл 584.2 мянган төгрөгөөр, үйлчилгээний салбарынх 302.6 мянган төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх мянган төгрөгөөр өссөн байна.
Харин уул
уурхай, олборлолтын салбарынх 940.3 мянган төгрөгөөр буурчээ.
Ulaanbaatar