Хадгаламж 889.8 тэрбум төгрөгөөр өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-03 17:42:28

Монголбанкнаас наймдугаар сарын  мөнгөний нийлүүлэлтийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Тайлант сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас -0.5 хувь 2015 оны мөн үеэс 13.0 хувиар өсч 11259.0 тэрбум төгрөг болжээ. Харин нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 12.3 хувь буюу 889.8 тэрбум төгрөгөөр өсч 8107.5 тэрбум  төгрөгт хүрсэн байна.

Санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсч, 19.1 их· наяд төгрөгт хүрчээ. Үүний 83.7 хувь нь хэвийн, 10.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 5.9 хувь нь чанаргүй зээл байна. Наймдугаар сард улсын болон Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт сөрөг болж, дефляцитай гарсныг онцоллоо. Үүнд хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

 Б.Заяа

相关新闻