БУЛГАН: Үзэсгэлэн худалдаанд хөрш аймгийн үйлдвэрлэгчид оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Амар байна уу - 2024” үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 2-3-ны өдөр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Хангал, Булган, Бүрэгхангай, Орхон, Тэшиг, Хишиг- Өндөр сумын 35 иргэн, аж ахуйн нэгж 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 59.9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үүнээс гадна хөрш зэргэлдээ Дархан, Архангай, Орхон аймгийн 6 үйлдвэрлэгч оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлууллаа.
Зарим суманд цас их орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой үзэсгэлэн худалдаанд оролцох боломж гараагүй байна.
Үзэсгэлэн худалдааг Булган аймгийн ХХААГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Булган сумын Засаг даргын Тамгын газар хамтран Спортын ордонд зохион байгууллаа.