Гэр бүлийнхээ хэрэглээний жимсийг хашаандаа ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөр, “Сүхбаатар-Ногоон бүс” дэд хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээнд ногоон байгууламж, гадна тохижилтоо үлгэр жишээ болгож байгаа айл өрхүүдийг шалгаруулан "Эко гэр бүл” батламжийг гардуулж байгаа юм.
Энэ удаа Сүхбаатар сумын “Боргүвээ” 5-р багийн иргэн Ц.Нэргүйн гэр бүлд дараагийн батламжаа гардуулан өглөө. Ц.Нэргүй нь 2009 оноос эхлэн гэрийнхээ хашаанд өрхийн хэрэгцээний хүнсний ногоо тарьж эхэлсэн байна. Тэрээр үүнийгээ өргөжүүлэн одоогийн байдлаар давжаа алим, интоор, үрэл, үхрийн нүдний мод, эрдэнэ шиш, шош, бэсэргэнэ зэрэг жимс жимсгэнэ тарьж гэр бүлийнхээ жимсний хэрэгцээг хангадаг байна. Мөн 20 гаруй төрөл сортын цэцэгсийг хашаандаа тарин өрхийн ногоон байгууламж бий болгожээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг