Кувейтийн элчин сайд Сэлэнгэ аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 21-нд буюу өчигдөр Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Халид Яатийм АльФадхл Сэлэнгэ аймагт айлчиллаа.
Түүний ажлын айлчлалын гол зорилго нь Сэлэнгэ аймаг, Кувейт улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа дэд бүтцийн хамтын ажиллагааны талаар ямар боломж байгааг судлахаар иржээ.
Ноён элчин сайдыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан аймаг орон нутгийнхаа талаар мэдээлэл өглөө. Түүний хамтаар аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар байлцлаа. Элчин сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн ЭМГ, НЭ, Алтанбулаг чөлөөт бүс, “Алтан тариа” ХК-ийн гурилын үйлдвэрүүд зэрэг байгууллагуудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр Сэлэнгэ сайхан нутагтаа урьсан аймгийн даргад талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайд орон нутаг айлчилсны дараа танай аймагт айлчилж байгаа анхны элчин сайд болж байгаадаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр Сэлэнгэ нутаг бол 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг мэднэ гэдгээ хэллээ. Арабын хөгжлийн Кувейтын сан бол Монгол Улсад дөрвөн том төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал Тайширын усан цахилгаан станц, Нийслэл хотод түлэнхийн төв байгуулахад хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Иймээс манай аймгийн хувьд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх тал дээр илүү сонирхож байгаагаа уулзалтын үеэр элчин сайд хэлсэн. Тэрээр аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүлээн авах, бөөрний аппаратын тасаг, био лабораториор орлоо. БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус эмнэлэгт бүрэн тоноглогдсон түргэний машин өгөхөө амаллаа. Энэ 2016 оны байдлаар Кувейт улсаас Монгол Улсад 12 сая ам долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт түлэнхийн төв барьж байгуулах үйлсэд зориулан өгсөн тухайгаа тэрээр мэдээлсэн.
Сэлэнгэ бол маш үзэсгэлэнтэй сайхан ногоон аймаг байна. Байгалийн өнгө, үзэмжээрээ хүнийг амраасан сайхан нутаг юм. Иймээс би Сэлэнгэ нутгийг “жижиг диваажин” байна гэж хэлмээр байна гэж уулзалтынхаа төгсгөлд эрхэм сайд онцоллоо.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг