СЭЛЭНГЭ: Тус аймагт бизнес эрхлэхийг аймгийн удирдлагын баг нээлттэй урьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-16 17:05:17

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт бизнес эрхлэхийг аймгийн удирдлагын баг нээлттэй урьж байна.

 

Сэлэнгэ аймаг нь газар тариалан, ХАА, аж үйлдвэр, уул уурхай өндөр хөгжсөн гэдгээрээ давуу. Тус аймаг нь улсын нийт үр тарианы 50 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 30 гаруй хувь, ургамлын тосны 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

 

Сэлэнгэ аймгийн ДНБ нэг их наяд 200 тэрбум төгрөг, нэг хүнд оногдох ДНБ 8.6 сая төгрөгт хүрсэн. Тус аймаг улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг 6 аймгийн нэг бөгөөд аймгийн 14 сумын 4 нь аймгийнхаа төсвийг бүрдүүлж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр сүүлийн жилүүдэд тогтмол 6-р байрт явж байна.

 

Тус аймагт хөдөлмөрийн чадвартай 55000 иргэн байгаагаас бүртгэлтэй 890 иргэн байгаа аж. Аймгийн хэмжэнд нийт ЕБ-ын 35 сургуульд 21000 гаруй хүүхэд суралцаж байна.

 

Өнөөдөр Сэлэнгэ аймагт нийт 4000 орчим ААН бүртгэлтэй байгаагаас “Алтан тариа”, АПУ дэйри, Спирт бал бурам, Гацуурт зэрэг томоохон үндэсний аж ахйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийн ажлын байр нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Мөн аймгийн төв Сүхбаатар хотод 50МВт дулааны станц, Мандал суманд 50МВт дулааны станцыг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр барьж байгуулах гэж байгаа нь тус аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлж байгаагийн нэг илрэл юм. 

相关新闻