ХОВД: Тээврийн салбарт 2000 гаруй хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-23 12:38:10

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсад тээврийн салбар үүсэж, хөгжөөд 98 жил болжээ. Энэхүү түүхт ойд зориулсан баярын хурал өнөөдөр Ховд аймагт боллоо.

Баярын хуралд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, тээврийн салбарын шинэчлэлт өөрчлөлт, цаашдын бодлого зорилт, онцлох ажлуудаа танилцууллаа. 

Ховд аймгийн хэмжээнд авто тээврийн салбарт 2000 гаруй хүн ажиллаж байгаагаас өнөөдрийн баярын хурлын үйл ажиллагаанд 200-гаад жолооч, тээвэрчид оролцож, зарим тулгамдсан асуудал, санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсад тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн нэр бүхий 50 гаруй хүнийг төрийн дээд одон медаль, салбар яамны шагналаар шагнав.   

相关新闻