ХОВД: Улаанбаатараас Ховд руу нисэх онгоцны тийзний үнэ хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-03 15:53:12

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого"-д орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулах талаар тодорхой тусгасан.

Энэ хүрээнд Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж "МИАТ" ТӨХК-иас орон нутгийн 9 чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болжээ.

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК ийнхүү 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж зургаадугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос Ховд аймаг чиглэлд анхны нислэгээ хийсэн байна.  

"Өмнө нь  Улаанбаатар хотоос Ховд аймаг руу онгоцоор зорчих  зардал  1 сая 500 мянган төгрөг байсан бол одоо 810-902 мянган төгрөг болж, тийзний үнийг 2-2.5 дахин хямдрууллаа. Мөн иргэд, гадаад, дотоодын аялагчид  автомашинаар явахаас илүү бага цаг хугацаа зарцуулах, агаарын тээврээр шуурхай, ая тухтай зорчих боломж бүрдэж байна" гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.   

Тус компани 7 хоногийн гурван өдөр буюу даваа, баасан, ням гарагт нислэг үйлдэх аж.  



相关新闻