Японы бизнес, соёлын үйл ажиллагааг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-12 12:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы бизнес экспо “Мишээл Экспо”-гийн олон улсын үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.


Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь Японы Худалдааны танхимаас зохион байгуулсан “GOLDEN WEEK”-ийн хүрээнд болов.


Хоёр улсын хооронд бизнес эрхлэгчдийн нэтворкинг, хэрэглэгч нарт Япон улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар ба соёлыг ойртуулах зорилгоор “GOLDEN WEEK”-ийг 2 дахь жилдээ зохион байгуулсан юм. Экспогоор Японы компаниудын төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, гарааны бизнесүүдийн оролцоо, Япон компаниудтай бизнес хамтын ажиллагаа тогтоох уулзалт, Монголоос Японы зах зээлд хандах талаарх панел хэлэлцүүлэг болж туршлагаа хуваалцлаа.


Мөн уламжлал ёсоор Япон соёлын өдөрлөг болж, залуучуудад зориулсан “Cosplay ба Япон” үйл ажиллагаа, Японы уламжлалт “Цайны ёслол”, икэбана цэцгийн урлал болон “Хүүхдийн сүмо” зохион байгуулав.


Икэбана цэцгийн урлалаар Японы соёлын хувьд ихэнх унаган цэцэг, ургамал моднууд тодорхой утга агуулгатай байдаг талаар танилцуулж, уламжлалт икэбанад тухайн цэцгийн бэлгэдэл, улирлын шинж чанар хоёрыг нэн түрүүнд эрхэмлэн зохиомжоо бүтээдэг талаар үзүүлэв.


Эдгээр үйл ажиллагааг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулав. 


相关新闻