СЭЛЭНГЭ: Түрүүлсэн багууд улсын уралдаанд оролцох эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-15 09:47:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Бүтээлч багачууд-шилдэг багш” уралдааныг Боловсролын ерөнхий газар, БШУГ-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Тус уралдаан 4 дүгээр сарын 5-наас эхэлсэн бөгөөд 2 шатны шалгаруулалтын дүнгээ гаргажээ. Уралдааныг 3 үе шаттай явуулна.

 

Энэхүү уралдаан нь нэг талаас боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд ЕБС-д нийлүүлсэн СТЕАМ боловсролын хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж байгааг дүгнэх дүгнэлт аж.

Тодруулбал уг хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах чадварыг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх. Цаашлаад багш нарын сургалтын арга зүйг сайжруулж, шилдэг туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 

Энэхүү уралдаан нь 1-2, 3-4, 5 дугаар ангийн баг сурагчдын ангилал, бага ангийн багшийн шилдэг арга зүй гэсэн 4 төрлөөр явагджээ. Ингээд уралдааны эхний 2 шатны үйл ажиллагааг зохион байгуулж бичлэг, даалгавруудыг үнэлэн дүнгээ гаргаж, БЕГ-т хүргүүлсэн байна. 

 

Уралдаанд багш, сурагчид маш идэвхтэй оролцож байгаа ч хэрэглэгдэхүүн авсан боловч огт оролцоогүй сургуулиуд бас байсныг зохион байгуулагчдын зүгээс анхааруулав.

 

Сэлэнгэ аймгийн тухайд уралдааны 2-р шатанд нийт 83 баг оролцжээ. Тухайлбал 1-2 дугаар ангийн ангилалд 26 сургуулийн материал ирсэн байна. Эдгээрээс тэргүүн байрт Мандал сумын 3 дугаар сургуулийн “Найзууд” баг тэргүүлж, удаах байрт Мандал сумын Түнхэл ЕБС-ийн “Сэтгэмж”, гутгаар байрт Мандал сумын 2 дугаар сургуулийн “Сэтгэмж” багууд удаалж, 4, 5-р байрт Сүхбаатар сумын ЕБ-ийн 4 дүгээр сургуулийн “Ажилсаг шоргоолж”, Хүдэр сумын ЕБС-ийн “Хурд” баг тус тус шалгарчээ.

 

Мөн уралдааны 3-4 дүгээр ангийн ангилалд 29 сургуулийн баг оролцсон байна. Эдгээрээс тэргүүн байрт Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн “Механик” баг шалгарч, удаах байрт Сайхан сумын 1 дүгээр сургуулийн “Авхаалж”, гутгаар байрт Орхонтуул сумын Рашаант тосгоны сургуулийн “Бүтээгчид” баг шалгарчээ. Мөн ангиллын 4, 5-р байрт Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн “Ирээдүйн одод”, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн “Авхаалж” баг тус тус шалгарсан байна.

 

Мөн 5 дугаар ангийн ангилалд 28 сургууль оролцсоноос тэргүүн байрт Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн “Ганблок” тэргүүлж, удаах байрт Хүдэр сумын ЕБС-ийн “Дөрвөн од”, гутгаар байрт Мандал сумын Түнхэл ЕБС-ийн “Бүтээлч хүүхдүүд” баг шалгарчээ. мөн 4, 5-р байрт Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн “Зохион бүтээгчид”, Мандал сумын 3 дугаар сургуулийн “Бяцхан инженерүүд” баг тус тус шалгарчээ.

 

Тус уралдааны 3-4, 5-р ангийн сурагчдын ангилалд түрүүлсэн багууд Улсын уралдаанд оролцох эрх авсан байна. 



相关新闻