СЭЛЭНГЭ: Манлайллын анхан шатны сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Удирдагчид өөрсдийгөө болон дэлхийгээ харах
арга барилыг өөрчлөх нь" сэдэвт манлайллын анхан шатны сургалтыг Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Сургалтад
Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, ИНХ-ын хуралдааны дарга
нар хамрагджээ.
Дээрх
сургалт нь энэ сарын 10-ны өдөр болсон бөгөөд "Laedershift impact"
олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Проф Майк Шея, Швейцарын Женев хотод
байрладаг Олон улсын "Global Hope" байгууллагын Азийг хариуцсан
захирал Вес Вернман нар удирдан явуулсан байна.
Сургалтаар
үр дүнгийн манлайлал, үйлчлэгч, удирдагчийн 10 шинж, хувь хүний үнэт зүйлсийн
талаар сонирхолтой, өгөөжтэй мэдлэгийг олгожээ.
Дараагийн сургалтыг 9 дүгээр сарын эхээр хийхээр товложээ. Энэхүү сургалтыг "Туж"
сургалтын төвийн захирал Д.Ариунжаргал биечлэн сэтгэл зүтгэл гарган хийсэн нь үр дүнтэй ажил болжээ.