ТОП-100 ААН-ийн төлсөн татвар 4.7 их наяд төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтыг татахад татварын бодлогоор дэмжин ажиллана гэдгийг төр, засгаас мэдэгдэж байна.
Тодруулахад, нүүрс
олборлолтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулж, ААН-үүдийн нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Суутган татварын зохицуулалтыг үе шаттай
шинэчлэх, биржээр дамжин экспортод гарсан ашигт малтмалд АМНАТ ногдуулах
харилцааг нарийвчлан тодорхойлох нь.
Ажилтнуудаа нийтийн тээврээр зорчих эрх олгосон ААН-д татварын дэмжлэг үзүүлж байна. Мөн цаашид татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэдгийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн өнөөдөр МҮХАҮТ-д болсон татварын өдөрлөгийн үеэр “Татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага”-ын талаар танилцуулахдаа онцоллоо.
МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн хэлэхдээ, “Засгийн
газартай хамтран жил бүр эрэмбэлдэг Монгол
Улсын ТОП-100 ААН-ийн
татварын нийт дүн 4.7 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 30 хувийг
бүрдүүлж, 71.5 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа”-г дуулгалаа.
Татварын байгууллагаас жил
бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулсан “Таны
ирээдүйд татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөгөөр
татварын
мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүд үйл ажиллагаагаа
сурталчилж, татвар төлөгчдөд үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээ хүргэв.
Өдөрлөгийг “Тогтвортой хөгжил татварын боловсролын академи” ТББ-аас санаачлан, “Монголтакс ТМЗ” ХХК, МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
“Татвар төлөгчдийн
өдрүүд”-ийн хүрээнд татварын алба улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчид, их, дээд
сургуулийн оюутнууд болон татвар төлөгч ААН, байгууллагуудад энэ сарын 7-12-нд,
өдөр бүр татварын сургалт зохион байгуулж байна.