Шилдэг татвар төлөгч бичил 10 ААН-ийг шалгаруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-08 17:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Татварын төлөгчдийн өдрүүд”-ээр шилдэг татвар төлөгч компани, ААН-үүдийг шалгаруулж, зарладаг уламжлалтай.


Ингэхдээ улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлөгч эхний 10 ААН-ийг нэрлэдэг байсан бол өнгөрсөн жилээс татвар төлөгчдийг 4 сегментэд хуваан шалгаруулдаг болсон юм. Үүнд:

  • Том сегментийн 900,
  • Дунд сегментийн 300,
  • Жижиг сегментийн 30 мянга,
  • Бичил сегментийн 150 мянган ААН-ээс тус бүр эхний 10 компанийыг шалгаруулсныг Татварын Ерөнхий газраас өнөөдөр зарлалаа.


Энд хамгийн бага сегментийн буюу бичил бизнес үйлчилгээ эрхлэгч ААН-үүдээс хошуучилсан 10 компанийг дурдвал:

  • “Эс Эй Эс ЭС” ХХК 0.06 тэрбум төгрөг,
  • “Майхан гол” ХХК 0.04 тэрбум төгрөг,
  • “Өрнөх хурд” ХХК мөн 0.04 тэрбум төгрөг,
  • “Үндэсний рейлти” ХХК 0.004 тэрбум төгрөг,
  • “Цэвка трейд” ХХК 0.02 тэрбум төгрөг,
  • “Ажнай мандал” мөн 0.02 тэрбум төгрөг,
  • ТТД ХХК 0.02 тэрбум төгрөг,
  • “Завхан жинст нэмэр” ХХК 0.02 тэрбум төгрөг,
  • “Коннескт инновэйшн Зэй Эм” ХХК 0.01 тэрбум төгрөг,
  • “Сэтгэшгүй нэмэх” ХХК 0.01 тэрбум төгрөгийн татвар тус бүр төлжээ.

Бичил бизнесийн шилдэг татвар төлөгч компаниудыг үйл ажиллагаагаар жагсаавал бөөний болон жижиглэнгийн худалдаа, мэдээлэл холбоо, барилга, захиргаа болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, шинжлэх ухааны болон техникийн, байр сууц, хоол хүнсний үйлчилгээ эрхлэгч ААН-үүд байна.


Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Заяабал хэлэхдээ, татварын албанаас улсын төсөвт хамгийн их татвар төлсөн 10 ААН-ийг шалгаруулдаг байсан бол мөн том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментээс хууль даган мөрдөлтийг илэрхийлдэг “Business score” үнэлгээгээр тэргүүлсэн 10 татвар төлөгчийг тус тус шалгаруулан, олон нийтэд алдаршуулж буйг онцоллоо.


相关新闻