ХОВД: Энэ жил 3500 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-17 13:03:41

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймаг 1989-1990 онд 9500 га талбайд газар тариалангийн ажил эрхэлж байсан түүхтэй.  

Тэгвэл өдгөө 3000 гаруй га талбайд тариалалт хийж байгаа нь цаашид газар тариалангийн ажлыг өргөтгөж,
 6000 га-д нэмэлтээр тариалалт хийх боломж нөөц байгааг харуулж буй.

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 3200 гаруй тариаланч төмс, хүнсний ногоо, бусад төрлийн тариалалт хийж байгаа. Өнгөрсөн 2022 онд 3150 га талбайгаас 27.5 мянган тонн ургац хураан авсан.

Энэ жилийн тухайд тариалалтын талбайг 350 га-гаар нэмэгдүүлж, нийтдээ 3500 га талбайд тариалалт  хийж,  30 мянган тонн ургац хураан авах урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

Мөн одоогоор хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхэлж байгаа 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий.    

相关新闻