ХОВД: Хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ховд аймгийн Газар
тариалан эрхлэгчид зөвлөлдөж байна.
Зөвлөгөөнийг Ховд аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж
ахуйн газар, Веst хөтөлбөр хамтран зохион
байгуулж байгаа бөгөөд 17 сумын удирдах
ажилтан, тариаланчид болон салбар яам,
холбогдох байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн оролцож, орон нутгийнхаа газар
тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх тал дээр санал бодлоо солилцлоо.
Аймаг орон нутгаас 2023 онд
хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, жимс жимсгэний тариалалтыг
нэмэгдүүлэх, услалтын системүүдийг сэргээх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг
олон талт ажил төлөвлөжээ.
"Орон нутгийн тариаланчдад
эргэлтийн хөрөнгө байхгүй,
техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, талбайн хортон шавьжтай тэмцэх гээд
тулгамдсан асуудал нэлээд гарч ирдэг" гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Мөн
хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүний чанар, үр сортыг сайжруулах, тарвас, Булган сумын жимс,
жимсгэнийг газар зүйн
заалтад оруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.