СЭЛЭНГЭ: Төрийн сангийн цахим шилжилт хэрэгжсэнээр ажлын бүтэээмж нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-16 14:13:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлэхтэй холбоотой мэдээлэл олгох, чадавхжуулах үйл ажиллагааг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан энэхүү төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа аж.

 

Төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн автоматжуулснаар нягтлан бодогчдын ажлын ачаалал буурах, ажлын бүтээмж нэмэгдэх. Цаашлаад зайнаас ажиллах боломж бүрдэж байгаа аж.

 

Монгол Улсын Сангийн яамнаас үе шаттайгаар зохион байгуулж байгаа дээрх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн нийт төр төсвийн байгууллагуудын 1, 2 дугаар гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж байна.

 

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж“Монгол Улсын Засгийн газраас баримталж буй төсвийн шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн, төсвийн сахилга батыг чанд сахин ажиллах, түүнд хяналт тавьж хэрэгжүүлэх гол хүмүүс бол нягтлан бодогчид. Иймээс та бүхэн санхүүгийн зөрчил дутагдал гаргахгүй, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлж. Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө санаачилгатай, манлайлан ажиллаж, Төрийн сангийн цахим шилжилтэд түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

相关新闻