СЭЛЭНГЭ: Үсчин, гоо засалчид туршлага солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-21 20:08:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 25 дугаар их наадмыг Орхон аймагт зохион байгуулсан байна.

 

Монголын Үсчин, гоо засалчдын холбооноос зохион байгуулсан эл наадамд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумын 29 үсчин, гоо засалч амжилттай оролцоод иржээ.

 

Уг наадам нь орчин үеийн шинэ үсний засалт, нүүрэн дээр зурах технологи, хумсны урлал, үйлчилгээний ур чадварыг харилцан суралцах. Цаашлаад энэ жилийн үс, гоо сайхны чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг нэвтрүүлэх мэдээллийг олж авснаараа өндөр үр дүнтэй болжээ.  

 

Энэхүү наадмын “Эмэгтэй креатив хэлбэржүүлэлтийн төрөл”-д Мандал сумын “Димонд” салоны эрхлэгч Г.Цэрмаа, “Эрэгтэй зураглалтай засалтын төрөл”-д “Варбер” салоны үсчин Н.Баяртогтох нар алтан медаль хүртсэн байна.

 

Мөн Сүхбаатар сумын Б.Анхзаяа, Д.Батсүрэн нар мөнгөн медаль, “Бие дээрх уран зураглалын төрөл”-д Б.Үүрийнтуяа тусгай байрын шагнал хүртжээ.

 

相关新闻